Египет экс Ерөнхий сайдаа дахин томилов

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Египет экс Ерөнхий сайдаа дахин томилов

Египетийн цэргийн эрх мэдэлтнүүд тус улсын Ерөнхий сайдаар Камал Ганзуриг томилж, шинэ Засгийн газар байгуулах гэж байна. Тус улсад парламентын бүх нийтийн сонгуулийг ирэх долоо хоногт явуулахаар төлөвлөж байгаа юм. Каир хотын төв талбай дахь жагсагчид болон цэргийнхэний хоорондох сөргөлдөөн намжсан боловч эсэргүүцэгчид цэргийн эрх мэдэлтнүүдийг огцрохыг шаардсан. Баасан гаригийн мөргөлдөөний дараа жагсагчид төв талбайд дахин цугларчээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Египетчүүд ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцруулахад зэвсэгт хүчний дээд зөвлөл төрийн эрхийг барих болсон билээ. Ерөнхий сайдаар томилогдсон Ганзури 1996-1999 онд ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн Засгийн газрыг тэргүүлж байжээ. Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн тэргүүн фелдмаршал Мохамед Хуссейн Тантавитай уулзсаны дараа тэрбээр Засгийн газрын тэргүүнээр ажиллахыг зөвшөөрсөн байна. Түүнийг Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүн гэдэг ажээ. Түүнийг Хосни Мубаракийн үед “ядуу ерөнхий сайд” гэдэг байсан нь тэрбээр Египетийн дундаж иргэдтэй адил орлоготой байсан гэдэг. Өнгөрсөн долоо хоногт Тахрирын талбайд жагсагчид болон цэргийнхэний хооронд гарсан сөргөлдөөний үеэр 38 хүн амиа алджээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж