Өсвөрийн жүдочид аваргаа тодруулав

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Өсвөрийн жүдочид аваргаа тодруулав

Монголын жүдо бөхийн холбооноос “Тэмүүжин” спорт сургалтын төвтэй хамтран “Тэмүүжин кап-2011” тэмцээнийг энэ сарын 23, 24-нд зохион байгууллаа. “Тэмүүжин” спортын сургалтын төвийн зааланд болсон тав дахь удаагийн тэмцээнд хөдөө, орон нутаг, нийслэлийн 21 багийн 450 гаруй тамирчин эрэгтэй 13, эмэгтэй долоон жингийн ангилалд өрсөлдсөн юм. Багийн дүнгээр хөвгүүдийн төрөлд Д.Энхбаатар, Т.Энхцэцэг дасгалжуулагчтай “Тэмүүжин” төвийн баг 60 оноогоор тэргүүлж, Ц.Шийрэв, Б.Алтанзул дасгалжуулагчтай ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны баг 36,5 оноогоор, Г.Энхбаяр дасгалжуулагчтай “Женко” клуб 29,5 оноогоор удаахь байрт шалгарчээ. Харин охидын төрөлд Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай “Женко” клуб /52 оноо/, “Тэмүүжин” спортын сургалтын төв /42,5/, “Аврагч” спорт хороо /33 оноо/-ны баг эхний гурван байрт шалгарчээ.

Тэмцээний шилдэг тамирчнаар хөвгүүдийн 46 кг-ын жинд түрүүлсэн “Хонгор нутаг” дэвжээний тамирчин Ц.Цогтбаатар, харин охидын төрөлд 40 кг-ын жингийн аварга, “Тэмүүжин” төвийн тамирчин Г.Отгонцэцэг нар тодорсон байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж