Ерөнхийлөгчийн Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба сэтгүүлчид” хөтөлбөрийн хүрээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт болон бусад шүүгчид өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийнэ. Уулзалтын үеэр тус шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрлэж буй хэргүүдийн талаар танилцуулга хийх юм байна. Уулзалт 14.00 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд, хуучнаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын байранд болох аж.