Германы Канцлер Ангела Меркел, Францын Ерөнхийлөгч Николя Саркози нар Европын холбооны гэрээнд өөрчлөлт оруулах асуудал дээр санал нэгтэй байгаа гэнэ. Францын Ерөнхийлөгч Саркози "Гэрээг өөрчилснөөр тогтвортой байдлыг эргүүлэн авчирч чадна” гэж мэдэгдсэн байна. Германы Канцлер Ангела Меркел “Өнгөрсөн жилүүдэд Европын холбооны хууль дүрмийг зөрчсөн орнууд ямар ч хариуцлага үүрээгүй. Герман улс ч тэдгээрийн нэг нь. Харин бид одоо төлөөсийг нь төлж байна. Тиймээс бид Евро бүсийн бүтцийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Нөхцөл байдал ийм байгаа үед Европт итгэх итгэл алдарч байна” гэжээ. Европын холбооны гишүүн орнууд гэрээг өөрчлөх асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлээгүй байгаа ч ирэх арванхоёрдугаар сарын 9-нд болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар асуудлыг хэлэлцэх юм байна.
Н.Энх