МАХН-ын ”Улаан хамгаалагч”

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

МАХН-ын ”Улаан хамгаалагч”

Хуульч О.Баасанхүү гэх нэр дуулддаг
бо­лоод нэлээд удлаа. Түүний хувьд, олонд танигдаж эхэлсэн нь охиноо
бусдын гарт алдсан Ц.Гончиг гэх хүний өмгөөлөгчөөр ажилласан үе юм. Уг
хэрэг хоёр жил орчим шийдэгдэлгүй удааширсан бөгөөд сүүлдээ талийгаач
охины аав Ерөнхийлөгчид хандан өргөдөл гомдол мэдүүлж байж арай гэж нэг
тийш болсон. Энэ хэрэг дээр О.Баасанхүү хуульчийн үүрэг нэлээд байсан
болов уу. Үүний дараа МАХН-ын нэрийн тухай маргааны үеэр Н.Энхбаярын
талд өмгөөлөл үзүүлж хэргийг нааштайгаар шийд­вэрлүүлсэн юм. Тухайн үед
Ардын намын мундаг хуульчидтай үзэлцэж, хуулийн зөв гаргалгаа гар­гаж
чадсан О.Баасанхүүд МАХН-ын дарга Н.Энхбаяр талархаж яваа нь дамжиггүй.
О.Баасанхүү байгаагүй бол одоогийн МАХН байх байсан уу гэдэг бол
эргэлзээтэй л асуудал. Харин дараа нь бас л маргаан дэгдээгээд байсан
Монголын    Ногоон намын нэрийн асуудалд оролцож өмгөөлөл хийсэн юм.
Хэрэг явдал ч нааштайгаар шийдэгдэж, бууриа сахиж үлдсэн О.Бум-Ялагч
тэргүүтэй хүмүүс энэ нэрийг өмчилсөн юм. Энэ мэт улс төртэй л холбоотой
хэрэг гарвал О.Баасанхүү хуульч өмгөөлсөөр байгаад олонд танигдаж “од”
болох гараагаа эхлүүлсэн гэх үү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан,
МАХН-ын дарга Н.Энхбаярын шадар туслах байсан Б.Тулгыг баривчлахад тэр
бас л оччихсон байв. Ер нь түүнийг МАХН-ын “улаан хамгаалагч” гээд
хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Н.Энхбаярын эрх ашиг хаана
зөрчигдөж байна, тэнд О.Баасанхүү явж байдаг нь нууц биш болоод удаж
байна даа.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж