Өмнөд Африкийн эрх баригчид уржигдар төрийн нууцыг хамгаалах хууль баталжээ. Тус улсын Үндэсний ассамблейн гишүүдийн олонхийнх нь дэмжлэгийг авсан энэхүү хууль сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхийг боомилж байна хэмээн нэлээд шүүмжлэлд өртсөн байна. Үүнийг эсэргүүцсэн олон зуун хүн Өмнөд Африкийн хэд, хэдэн хотод жагсаал зохион байгуулжээ. Уг хуулинд төрийн нууцад хамаарах мэдээллийг олон нийтэд түгээсэн тохиолдолд дээд тал нь 25 жил хоригдох ял оноохоор заасан байна. Тиймээс энэ бол хэвлэлийн эрх чөлөөг боомилсон үйлдэл боллоо хэмээн ажиглагчид дүгнэжээ.
"Улс төрийн тойм" сонин