Тусгаар тогтнолын ордонг ариусгажээ

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнолын ордонг ариусгажээ

Хоёр ч удаа галд өртсөн МАН-ын Тусгаар тогтнолын ордонд ирэх даваа гаригт МАН-ын II хуралдаан болох юм. Гэвч МАН-ын зарим гишүүд Тусгаар тогтнолын ордондоо орохоос эмээж байгаа гэнэ. Арга ч үгүй биз дээ, шатчихвал яана. Дахин гал гарахгүй гэсэн баталгаагүй байхад. Гэхдээ энэ бүх асуудлыг шийджээ. Яаж гэж үү? Монголын нэртэй, мундаг гэсэн лам нарыг Тусгаар тогтнолын ордонд залж, ном хуруулсан байна. Иймээс одоо МАН-ын гишүүд айх аюулгүй, ордондоо байж болох нь гэсэн үг.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж