Хорооны шинэ цогцолбор нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Хорооны шинэ цогцолбор нээлтээ хийнэ

Хан-Уул дүүргийн Нисэхийн XVI  хорооны иргэд нэг цэгийн үйлчилгээ авах цогцолбортой болжээ. Өнөөдөр нээлтээ хийх эл цогцолборт иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байр байрлах юм байна.

Уг цогцолборын нээлтэд Хотын дарга Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг даргын  нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, Хан-Уул дүүргийн удирдлагууд  оролцох ажээ. Хан-Уул дүүргийн Нисэхийн XVI  хороо нь 200 га талбай бүхий нутаг дэвсгэртэй, 1736 өрхийн 6687 хүн амтай бөгөөд үүнээс 0-18 насны хүүхэд 2349, сургуулийн насны 1055, суралцдаг 827 хүүхэдтэй, хөдөлмөрийн насны 2972, тэтгэврийн насны 322, амьжиргааны баталгаажих төвшингээс доогуур орлоготой 813 өрхтэй юм байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж