Хотын даргын санаачилгыг VII хороололд туршина

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Хотын даргын санаачилгыг VII хороололд туршина

Нийслэлийн Засга даргын Тамгын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар ХБНГУ- ын “ГАУФФ Инженеринг”, болон “Монхидроконстракшн” ХХК-нууд хамтран “Улаанбаатар хотын хөрсний усыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэлийг 2010 оны 10 дугаар сарын 18 наас боловсруулж эхэлжээ. Техникийн ажлын шийдлийг  боловсруулан гаргаж тавдугаар сард эхний ээлжийн үр дүн болон саналыг танилцуулсан юм. Улаанбаатар хотын хөрсний усыг ашиглах ТЭЗҮ боловсруулах ажлын нэн чухал зорилго нь газар доорхи хөрсний усны байнгын мэдээлэлтэй хяналтын систем буюу мониторинг бий болгох зорилготой.

Хэрвээ   төслийг амжилттай хэрэгжүүлбэл , нарийвчилсан тооцоо судалгаа, зураг төлөвлөлттэй болсноор нийслэл болон улсын хэмжээнд анх удаа бүх төрлийн инженерийн төлөвлөлтийн олон улсын шаардлага хангасан суурь материалтай болох юм.  Энэ талаар ХБНГУ-ын “ГАУФФ Инженеринг”-ийн Монгол дахь төлөөлөгч Холгер Людвик танилцуулга хийлээ.

Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд “3D” модел буюу гурван хэмжээст газрын зураглалыг шинээр хийсэн байна. Төслийн хүрээнд хийгдсэн өрөмдлөг, судалгаа хэмжилтийн үр дүнгийн мэдээллүүдийг ашиглан хөрсний усны загварыг 3D, Laser Scanning, зэрэг сүүлийн үеийн төхөөрөмжийг ашиглан өндөр нарийвчлалтай зургийг гаргажээ.  Өөрөөр хэлбэл хотын хаана, ямар нөөцтэй, ямар чанартай хөрсний ус байгааг үнэн, зөв тодорхойлж түүнийг хаана, юунд ашиглахыг  урьдчилан тооцох боломжтой.  Улаанбаатар хотод хүн амын ихэнх хувь төвлөрч, хөрсний ус ашиглалт тэр хэмжээгээр нэмэгдэж хөрсийг бохирдуулж байна.  Ингэснээр хөрсний усыг ундны зориулалтаар ашиглахад хүндрэлтэй болж байгаа юм. Туршилтын явцад зарим газарт ашиглах боломжгүй, хүн амын хэрэглээ их байгаагаас хөрсний ус нөхөгдөж чадахгүй ихээр бохирдож байгаа зэрэг дүгнэлт гарчээ. Үүнээс гадна,  цаг агаарын эрс тэс уур амьсгал нь уг хөрсний асуулдалд нөлөөлж байгаа юм. Гэр хороололд амьдарч буй иргэдэд бохир ус зайлуулах хоолой байхгүйгээс хөрсийг ихээр бохирдуулдаг. Бохирдлыг арилгахын тулд төвлөрсөн бус усны систем ашиглахыг санал болгов.  Орон сууц, гэр хороолол, машин угаалгын газар, тохижилт, ногоон байгууламж байгуулах, гэх мэт бүх айл өрх, аж ахуйн нэгж хөрсний болоод цэвэр усыг хэрэглэдэг. Цэвэр усны хомсдол бий болж байгаа нь эдгээрээс мөн адил хамаатай. Тиймээс үүнийг шийдвэрлэхээр орон сууцны саарал усыг ахин ашиглах, ахин ашиглахдаа машин угаалгын газар, ногоон байгууламжид хэрэглэх, ингэснээр хөрсний усыг ашиглах нь багасч тодорхой хэмжээний үр дүн гарах нь тодорхой.Энэ төслийг долдугаар хороололд туршилт хийж үзжээ. Тавин ширхэг машин угаадаг газарт сард 13500 тн ус хэрэглэдгээс 70 хувийг ахин боловсруулах боломжтой болж байгаа юм. Өөрөөр  хэлбэл ундны цэвэр усыг хэрэглэх шаардлагагүй газарт цэвэр усны хэрэглээг багасгаж, хэрэглэсэн усыг ахин боловсруулж машин угаалгын газар, усан оргилуур зэрэгт ашиглах боломжтой.  Мөн уг төсөлд Сэлбэ голыг нөхөн сэргээх үйл ажиллагаанд чиглэгдсэн ажил тусгагджээ. Сэлбэ голын ай сав газарт үерийн далан, ногоон байгууламж , усан санг байгуулах ингэснээр цэвэр агаар тав тухтай орчинг бүрдүүлэх ажлыг хийхээр төсөлд багтаажээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж