![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2011/11/a37d6b94c1c24ad3/74574f4c35ea33a3big.jpg)
Тэмцээний В группт сугалаа таарсан тэрбээр эхний тоглолтдоо АНУ-ын теннисчин Марди Фишийг ялсан ч дараа нь “Швейцарь цаг” хочит Федерерт хожигдож, улмаар өчигдөр франц теннисчин Жо-Уилфред Цонгад ялагдсанаар тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Дэлхийн чансааны зургадугаарт эрэмбэтэй Цонга 7-6 (7-2); 4-6, 6:3 харьцаатай ялалт байгуулснаар В группээс Федерер, Цонга нар хагас шигшээд өрсөлдөх болж байна. Федерерийн тухайд өчигдөр Марди Фишийг 6-1; 3-6; 6-3 харьцаатай хожсоноор 100 хувийн амжилтаар хэсгээ тэргүүлж байгаа юм.
Тэмцээний А хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр болж, хагас шигшээд Федерер, Цонга нартай өрсөлдөх тамирчид тодорхой болно. Улмаар хагас шигшээ тоглолтууд бямба гаригт эхлэх юм.
Видеог ЭНД дарж үзнэ үү.