Цэцийн дарга хуралдааныг орхив

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Цэцийн дарга хуралдааныг орхив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн юм. Гэвч хуралдаан эхнээсээ л маргаантай болж, улмаар Цэцийн дарга Ж.Бямбадорж хурлыг орхин гарч явлаа. Дэгийн хуулийн дөрвөн заалт Үндсэн хуулийн таван заалтыг зөрчсөн хэмээн 20 томъёоллыг Цэцээс ирүүлсэн нь эрхэм гишүүдийн толгойг багагүй эргүүлсэн юм.  
Гишүүд Цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчиж буйг, Цэцийн гишүүд өөрийгөө ердийн шүүхийн шүүгчидтэй андуурч байгааг хэлж байлаа. Эцэст нь гишүүд Цэцийн дүгнэлтийг хэсэгчлэн хүлээн авч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж