Эрээн хотын намын дарга Вянь Жань Дун хилийн боомтоор орж гарч буй хүний тоо жилд 2 саяд хүрснийг онцлов. Үүний 60 хувь нь Улаанбаатарын харьяат иргэд. Бид худалдааны салбар дахь энэ харилцаагаа улам өргөжүүлж соёл, боловсролын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна. Түүнчлэн энэ удаагийн айлчлалын гол зорилго Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээх явдал хэмээв. Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Эрээн хотоос суралцах зүйл их бий. Ялангуяа хот төлөвлөлт, шинэ хороолол барих зэрэгт туршлага судлах шаардлага байдгийг хэлэв. Уулзалтын төгсгөлд Эрээн хотын удирдлагууд Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг Эрээн хотод зохион байгуулж болох тухай хөндлөө. Ингэхдээ зуны урин дулаан цагт буюу ирэх зун уг арга хэмжээг зохион байгуулах боломжтой гэсэн тов хэлэв.
Эрээн хотын удирдлагууд нийслэлд саатаж байна
БНХАУ-ын Эрээн хотын намын дарга Вянь Жань Дун, Эрээн хотын Засгийн ордны орлогч дарга Сянь Тян Жу нарын төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг хүлээн авч уулзав. Эрээн хоттой харилцах харилцаандаа манай улс өндөр ач холбогдол өгдөг тухай хөндөөд өнгөрсөн сард Хөх хотод 160 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хотын соёлын өдрүүд зохиогдсон тухай ярилаа.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn