Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх заалны хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр МХБХ-ны “Футзалын ордон”-д болох байсан ч хойшиллоо. Тодруулбал, нийт баг тамирчдын багтах багтаамжийг нь сонгож, Буянт-Ухаа дахь Спортын ордонд энэ сарын 28-нд хийх болжээ. Тэмцээний нээлтийн тоглолт хамгийн бяцхан 11 хүртэлх насны ангилалд болох бөгөөд хоёр жил дараалан түрүүлээд буй 24 дүгээр сургуультай тэдний мөнхийн өрсөлдөгч тавдугаар сургуулийн баг тоглох болсон. Нээлтийн ажиллагаа гурав хоногийн дараа болох ч улирлын тоглолт маргааш эхлэх юм.
Д.Нанжид
“Өдрийн шуудан” сонин