-Танай холбооныхныг “Залуучуудын агентлаг байгуулах гэж байна” гэх яриа гарчээ. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Монголын хүн амын 70 гаруй хувь нь 35-аас доош насныхан байдаг. Иймээс манай байгууллага залуучуудын дунд 3P хэмээх судалгаа явуулсан. Үүгээрээ залуусын дунд тулгамдсан гурван асуудлыг хөндөж байгаа юм. Юун түрүүнд амьдралынхаа гараан дээр ирчихээд байгаа залуучуудыг орон сууцтай болгох хэрэгтэй гэж үзэж байна. Мөн гадаадад суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг хүсэж буй залууст суралцах боломж нь нээлттэй байх нөхцөлийг хангах ёстой. Цаашлаад бүх мэдээллийг агуулсан нэгдсэн вэб сайттай болох нь чухал юм.
-Тэгэхээр ийм байгууллага байгуулна гэж яриагүй гэсэн үг үү?
-“Ток” шоу нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайдтай залуусын төлөөлөл уулзаж байхад би энэ талаар хэлж байсан. Телевизээр гарсан учир хүмүүс үзсэн байх. Түүнээс биш Залуучуудын агентлаг байгуулах тухай албан ёсоор яриагүй.
-Гэхдээ Залуучуудын агентлагийн даргаар таныг томилно ч гэх мэдээлэл бий?
-Тийм зүйл байхгүй. Хэрэв ийм байгууллага байгуулбал би дарга нь болохгүй. Амлая.
"Улс төрийн тойм" сонин