Кембрижийн сургалттай танилцана

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Кембрижийн сургалттай танилцана

Монгол Улсын Засгийн газраас боловсролын тогтолцоог Кембрижийн стандартад нэвтрүүлэхээр болж, энэ хүрээнд өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс нэр бүхий сургуулиудад Кембрижийн хос хэлний стандартыг нэвтрүүлээд байгаа билээ. Өнөөдөр 10.00 цагаас Кембрижийн олон улсын хөтөлбөртэй уялдуулан ЕБС-ын хичээлийн хөтөлбөрийг шинэчилж байгаа цуврал сургалтын хүрээнд кембрижийн төрийн өмчит анхны "Шинэ эрин" сургуулийн сургалтын явц, суралцаж буй орчинтой  БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон ЕБС-ын багш нар танилцана. Эл ажлын хүрээнд Кембрижийн хос хэлний хөтөлбөрөөр хичээллэж байгаа Төмөр замын 20 дугаар дунд сургууль,  “Шинэ эхлэл”, “Монген” сургууль, “Монгол тэмүүлэл”  сургуулиудад саатах нь ээ.

Мөн кембрижийн хос хэлний хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа болон хүүхдүүдийн сурах идэвх чармайлтыг мөн харах ажээ. Хэрвээ манай улсын боловсролын тогтолцоо бүрэн Кембрижийн стандартад шилжчихвэл монгол хүүхдүүд 12 дугаар ангиа төгсөөд шууд гадаадын их сургууль, коллежуудад элсэн орох боломж нээлттэй болох юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж