Ханбүргэдэй их дэлгүүр эрхэм зочиддоо зориулан Европын нэр хүндтэй фирмүүдийн үслэг эдлэл, өвлийн хувцасны шинэ коллекцоос танилцуулж, загварын үзүүлбэр үзүүлсэн бөгөөд Италийн Gallotti, Германы Christ, Bugatti, Lagerfeld брэндийн тансаг зэрэглэлийн эрэгтэй эмэгтэй нап, нэхий дээл, Английн Michard, Leanardo, Италийн Christia, Францын Sam Rone брэндийн урт богино булган дээл, өвлийн гоёлууд ирсэн зочдын таашаалд нийцэж байв.
Энэ үдэш Ханбүргэдэй их дэлгүүр 2011 оны шилдэг үйлчлүүлэгчдээ тодрууллаа. Тус дэлгүүрийн хамгийн шилдэг үйлчлүүлэгч 1,000,000 төгрөгийн бэлгийн ваучер, гарын бэлгийн хамт, шилдэг эхний 10 үйлчлүүлэгч тус бүр 500,000 төгрөгийн бэлгийн ваучер, гарын бэлгийн хамт, шилдэг 10 үйлчлүүлэгч тус бүр 300,000 төгрөгийн бэлгийн ваучер, гарын бэлгийн хамт гардууллаа.
Уригдан ирсэн зочдын дунд сугалаа явуулж, Германы гоо сайхны тэргүүлэх Artdeco брэндийн арьс арчилгааны иж бүрдэл, Италийн Mascagni брэндийн болор лааны суурь, “Ханбүргэдэй фүүдc”-ийн импортын хүнсний дээж, мөн 200,000; 100,000 төгрөгийн бэлгийн ваучерыг азтангууддаа гардуулав.
Энэхүү арга хэмжээнд Ханбүргэдэй их дэлгүүрийн 100 гаруй шилдэг үйлчлүүлэгчид зочноор уригдаж, зочиддоо гарын бэлэг, 10% хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхээр бэлэг барьлаа. Энэ үдэш ирсэн зочдоо Ханбүргэдэй рестораны хөнгөн зууш, Ханбүргэдэй фүүдсийн импортлон оруулж ирдэг вино, жүүс, амтатны дээжээр дайлж, дэлхийн сонгодог хөгжмийн аязуудаас Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, Саксфонч Болдбаатар нар тоглож, Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар уран үгсээрээ зочдын сонорыг мялаан, сэтгэлийг баясгасан сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.
Мөн эрхэм үйлчлүүлэгчиддээ Улс тунхагласны баярыг тохиолдуулан 2011.11.27 дуустал бүх бараандаа 10% хямдрал зарлалаа. Баярын хямдрал Ханбүргэдэй их дэлгүүр, Чингис хаан зочид буудлын хойд Сөүл бизнес центр дэх Ханбүргэдэй Рояал дэлгүүрүүдэд явагдаж байна.