М.Энхсайханыг Ван Жиаруй хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

М.Энхсайханыг Ван Жиаруй хүлээн авч уулзав

БНХАУ-ын Коммунист нам (ХКН)-ын урилгаар урд хөршид айлчилж буй МҮАН-ын дарга М.Энхсайханыг ХКН-ын Гадаад харилцааны сайд Ван Жиаруй хүлээн авч уулзлаа.Уулзалтаар хоёр орон, мөн хоёр намын хамтын ажиллагаа болон дэлхийн эдийн засгийн хямрал, түүнийг даван туулах арга зам, туршлагаас хуваалцсан байна.

Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар байлцав.

ХКН нь дэлхийн 120 гаруй улсын 300 гаруй улс төрийн намтай хамтын ажиллагаатай бөгөөд ХКН-ын төв байгууллагад Бүх Хятадын Төлөөлөгчдийн Их хурал, Төв хороо, Төв хорооны Улс төрийн товчоо, Улс төрийн товчооны байнгын хороо, Нарийн бичгийн дарга нарын газар, Цэргийн зөвлөл, Сахилга бат шалгах хороо багтдаг аж.

ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар БНХАУ-ын дарга Ху Жин Тао ажилладаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж