Хойд хөршийн “Рен” телевизийн хөтлөгч бүсгүй энэ сарын эхээр эфирт мэдээ уншиж байх үеэрээ дунд хуруугаа гозойлгосон нь олон улсад шуугиан тарилаа. Мэдээний хөтлөгч Татьяна Лиманова мэдээн дундуур АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн нэрийг дурдахдаа ийнхүү авирлажээ.
“Рен” телевиз өнөөг хүртэл ямар нэг албан ёсны тайлбар өгөөгүй байна. Харин Британийн “Лондон телеграф” сонинд өгүүлснээр бүсгүй дунд хуруугаа гозойлгох үеэрээ өөрийгөө эфирт гарч байгааг мэдээгүй, зүгээр л дүрстэй мэдээний тайлбарыг далдаас уншиж байгаа гэж бодсон хэмээх албан бус тайлбар байгаа аж. Гэхдээ тэр бүсгүй дунд хуруугаа Барак Обамад биш студийн ажилтнуудад гаргасан гэнэ.
Эх сурвалж: http://news.yahoo.com