Монгол лимбэ үнэт өвийн жагсаалтад

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Монгол лимбэ үнэт өвийн жагсаалтад

ЮНЕСКО устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа, хадгалж, хамгаалж үлдэх зайлшгүй шаардлагатай үнэт өвийн жагсаалтдаа Монголын лимбэ хөгжмийг оруулсан тухайгаа албан ёсоор мэдээллээ. НҮБ-ын албан ёсны сайтад “Лимбэ хөгжмийг битүү амьсгаагаар үлээн тоглох ур чадвар өнөөдөр Монгол Улсад устаж үгүй болохын даваан дээр байна. Үл тасалдах, өргөн цараатай аялгууг ийнхүү битүү амьсгаагаар тоглох чадвар одоо ердөө 14-хөн хүнд бий” хэмээн бичжээ.

Монгол лимбийг битүү амьсгаагаар үлээх ур чадвараас гадна Индонезийн саман бүжиг, Мавританы туульс хайлах ёсон, Вьетнамын шашны мөргөлийн дуу, Бразилийн шугуйд амьдардаг “Инавен нэйв” хэмээх омгийн хүмүүсийн зан үйл зэрэг долоон үнэт өв шинээр жагсаалтад орсон байна.

Эх сурвалж: http://www.un.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж