Цомхотгол хийж тэрбум евро хэмнэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Цомхотгол хийж тэрбум евро хэмнэнэ

Дэлхий дахинд гар утасны үйлдвэрлэлээрээ томоохонд тооцогдох "Nokia
Siemens Networks" компани ажиллах хүчнийхээ 23 хувь буюу 17 мянган ажлыг
цомхотгох тухай мэдээлжээ.

74 мянган ажиллах хүчнээс ингэж таналт хийснээр нэг тэрбум еврогийн
хэмнэлт хийх аж. Ширүүн өрсөлдөгч болох Huawei, Ericsson компаниудаас
давж гарч, алдагдсан бүтээмжээ нөхөхийн тулд тус компаниудын адилаар
ийнхүү цомхотгол хийж байгаа юм. Бусад хувьцаа эзэмшигч нарынхаа байдлыг
харгалзан, тооцож үзсэний үндсэн дээр цомхотгол хийж байгаа бөгөөд
бараг л аз туршсан хэрэг гэж үзэж байна .

"Хэдийгээр энэ цомхотголын үйл ажиллагаа нь томоохон хэмжээний ажил
боловч нарийн загварыг туршин, төлөвлөгөөтэйгөөр хийж чадаагүй" хэмээн
Шведийн банкны шинжээч Жари Хонко хэлжээ. "Бид ирээдүйд компанийнхаа
тогтвортой байдлыг хангахын тулд яг одоо л бэлэн мөнгийг өргөх, ашигтай
байдлыг өсгөх үйл хэрэг явуулах хэрэгтэйг" тус компанийн гүйцэтгэх
захирал Сүри хэлжээ.

Энэ удаагийн цомхотгол нь компанийн хувьцааны үнэд сайнаар нөлөөлөх
өндөр магадлалтай аж. Энэ мэдээллийн дараагаас тус компанийн ногдол ашиг
нь хоёр хувиар нэмэгдсэн байна.

Тус компанийн шинэ удирдагчийт сонгох үеэс л үйл ажиллагаагаа шинэчлэх
төлөвлөгөөг эхлүүлсэн тухай шинжээчид мэдээлжээ. Улмаар энэ төлөвлөгөөг
шат дараалалтайгаар хэрэгжүүлж эхэлээд байгаа аж. Компанийнхан нэг
тэрбум еврогийн хадгаламжийг бий болгож чадсанаар Nokia компанийн цалин
арван центээр нэмэгдсэн байна.

Дэлхий нийтийг хамарсан бүтцийн өөрчлөлтийн их аяны нэг хэсэг цомхотгол
нь Финляндын Nokia, Германы Siemens компанийн хамтын ажиллагааны хувьд
томоохон хэмжээний аз туршсан ажил юм байна.

Гар утасны зах зээл дэх тус компанийн томоохон өрсөлдөгчид болох
Ericsson 2009 онд таван мянган ажлыг, цаашлаад 2010 онд энэ нь мянгаар
нэмэгдэн нийтдээ 1500 ажлыг хассан байна. Харин Францын өрсөлдөгч
компани Alcatel Lucent 2007 онд 12500 цомхотгол хийж байсан юм. Хамгийн
сүүлийн үеийн мэдээллээр тус компанийн худалдаа 16 хувь буюу, 3.4 тэрбум
еврогоор нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Өнгөрөгч есдүгээр сарын мэдээллээр хамтарсан фондод 500 сая еврог
төсөвлөсөн бөгөөд энэ удаагийн үйл хэрэг нь компанийн санхүүг
тогтворжуулж, чадваржуулах хүртэл ямархуу байдалтай байх нь тодорхойгүй
байна.

Б.Золзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж