Элчин сайд нарыг томилуулах саналаа өргөн барив

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Элчин сайд нарыг томилуулах саналаа өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн дагуу Монгол Улсаас зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, зарим хүнийг Элчин сайдаар томилуулахаар УИХ-тай зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн мэдүүллээ.

Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийн дагуу Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Жигжид, Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Энхболд, Сингапур улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Гансүх, Лаос Ард улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Батбаатар, Куба улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Долгоржав нарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Хүрэлбаатар, Энэтхэг улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Баяраа, Сингапур улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Дэлгэрмаа, Лаос Ард улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Даваасамбуу нарыг томилуулах саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна.

Энэхүү асуудлыг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж