Спортын санхүүчдийн чуулга эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Спортын санхүүчдийн чуулга эхэллээ

Биеийн тамир, спортын салбарын санхүүгийн ажилтнуудын сургалт семинар нийслэл хотноо өчигдөр эхэллээ. Сургалтад оролцогчид төсвийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн зохих стандарт, хууль тогтоомж, заавар журамд нийцүүлэх талаар ярилцаж байна. Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны удирдлага, манлайллыг дээшлүүлэх асуудлыг ч мөн хөндөж буй. Түүнчлэн аймаг, нийслэл, дүүрэгт усан бассейн бүхий спортын цогцолбор, ордон шинээр баригдаж, биеийн тамир, спортын үйл ажиллагааны чиглэл, үйлчилгээний хүрээ нэмэгдэж байгаа тул санхүү, эдийн засгийн нөхцөлийг сайжруулах талаар санал солилцож байгаа юм. Сургалт семинар өнөөдөр өндөрлөх юм байна.

Ц.Баатар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж