Намын бүлгүүд хуралдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдаж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдааныг цуцлан, оронд
нь УИХ дахь намын бүлгүүд хуралдаж эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлэг
Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Б” танхимд тус
бүр хуралдаанаа эхлүүлээд байна. Бүлгүүдээр Монгол Улсын 2012 оны
нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг авч хэлэлцэж буй юм. Үүний дараа
УИХ-ын Төсвийн байнгын хороог хуралдуулахаар төлөвлөжээ. Харин чуулганы
нэгдсэн хуралдааныг үдээс хойш 15.00 цагт эхлүүлэхээр болоод байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж