Монголын хоккейчид ДАШТ-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Монголын хоккейчид ДАШТ-д оролцоно

Бэнди буюу бөмбөгтэй хоккейн шигшээ багийн тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохоор бэлтгэлээ базааж буй энэ үед Монголын шайбтай хоккейн шигшээгийнхэн мөн дэлхийн аваргын бэлтгэлдээ гарчээ. Монголын хоккейчид чансаа, өрсөлдөх чадвар, хөгжил харьцангуй сул тул дэлхийн аваргын гуравдугаар дивизонд өрсөлддөг. Тэгвэл, шайбтай хоккейн гуравдугаар дивизоны ДАШТ ирэх оны дөрөвдүгээр сарын 15-21-нд Туркийн Эрзурум хотноо болох ажээ. Тус тэмцээнд Монголоос гадна зохион байгуулагч орон болох Турк, БНАСАУ, Ирланд, Люксембург, Грекийн баг оролцох юм. Улмаар эхний хоёр байрт шалгарсан баг ирэх жил нь хоёрдугаар дивизон руу дэвшиж тоглох юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж