Гамшгийн эсрэг сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Гамшгийн эсрэг сургалт боллоо

“Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Говь-Алтай орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, тус аймгийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж аймгийн төв Есөнбулаг сумын бүх албан байгууллагын төлөөлөл 40 гаруй хүн хамрагдсан байна. Сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөх болсон байгалийн зүй тогтол, тэр дундаа аюулт үзэгдлүүдийн тухай, гамшгийн эрсдэлийг бууруулах талаар орон нутгийн хэмжээнд юу хийх, зохион байгуулах ажлаа хэрхэн төлөвлөх, орон нутгийн бодит зураглалтай танилцах зэрэг олон чиглэлийн дагуу бүлгээр ажиллан эрсдэлийн эсрэг хамтдаа гурван өдөр суралцлаа. Ийнхүү иргэд, албан байгууллагууд тохиолдож болзошгүй гамшгийн нөхцөлд хэрхэн ажиллах талаар тодорхой хэмжээний мэдлэг бэлтгэлтэй болжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж