Гандболын улсын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Гандболын улсын аваргууд тодорлоо

Гандболын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23, 24-нд Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд болж, аваргууд тодорлоо. Тэмцээнд хөдөө, орон нутаг болоод нийслэлийн эрэгтэй, эмэгтэй 19 багийн 300 гаруй тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн ангилалд Н.Юнгээ дасгалжуулагчтай “Ирээдүй” баг тэргүүлсэн бол Д.Шүрэнцэцэг дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг мөнгө, харин хүрэл медалийг А.Сонинцэцэг дасгалжуулагчтай МУБИС-ийн баг хүртжээ. Эмэгтэйчүүдийн ангилалд ҮБТДС аваргалж, мөнгө, хүрэл медалийг Г.Амарсанаа дасгалжуулагчтай “Мон-Алтиус”, А.Сонинцэцэг дасгалжуулагчтай МУБИС-ийн баг хүртжээ. Тэмцээний шилдэг хаалгачаар Ц.Авирмэд /Мон-Алтиус/, Г.Очирсүх /ҮБТДС/, шилдэг довтлогчоор Э.Нандин-Эрдэнэ /ҮБТДС/, Д.Бадрал /Шинэ-Монгол/, уран тоглогчоор Б.Дунгаамаа /БТДС/, Ю.Сайнхүү /Ирээдүй/ нар шалгарсан байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж