![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2010/7/be1a18167df86ad3/5724929e93832cd3big.jpg)
Царай муутай, бөгтөр нуруутай ч сэтгэл нь өндөр, цайлган эр Квазимодог
амилуулахаасаа тэрээр эхэндээ айж байсан гэдэг. Гэвч уйгагүй
хөдөлмөрийнхөө хүчинд "Гэгээн муза-2010"-наадмаас шилдэг залуу жүжигчний
шагналыг гарлаж байсан юм.
Тэрээр багаасаа жүжигчин болно гэж мөрөөдөж байгаагүй ч хувь заяагаа
холбосон мэргэжилдээ үнэнч. Алдарт жүжигчин Леонардо ди Каприогийн
тоглосон бүхий л киног шимтэн үздэг Эрхэмээ маань түүн шиг алдартай
жүжигчин болохыг хүсч мөрөөддөг гэсэн шүү.