Оросууд буцаад нэрмэлдээ орж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Оросууд буцаад нэрмэлдээ орж байна

Оросууд 2015 он гэхэд хоёр дахин бага архи уудаг болно. Хатуу архины үнийг нэмснээр хэрэглээ ийнхүү багасах болно гэж шинжээчид хэлсэн байв. Гэхдээ энэ хатуу ундааныхаа хомсдлыг оросууд гурван жилийн дараа архины үйлдвэрлэлээс давах нэрмэлээрээ нөхөх болно гэж тэд бас дүгнэв.

Архины хэрэглээ Орост 2004 оноос хойш буурч ирсэн бөгөөд сүүлийн долоон жилд хүүхэд хөгшдийг оруулан тооцсоноор нэг орос хүний архины жилийн хэрэглээ нь 15-аас 11 литр болон буурчээ. Энэ хандлага ойрын жилүүдэд  үргэлжлэх гэнэ. Байдалд архины акцизыг  2012 онд нэмэх болж байгаа нь ихээхэн нөлөөлөх гэнэ. Үүний үр дүнд архины хэрэглээ 10 хувиар бууран нийт холбооны хэмжээний эконом ангиллын нэг шил архины үнэ 140-150 рубль хүртэл нэмэгдэх юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж