![](https://news.mn/wp-content/archive1/world/photo/2011/7/8b2a02a6bd454735/659f4ddf828a4eb7big.jpg)
Архины хэрэглээ Орост 2004 оноос хойш буурч ирсэн бөгөөд сүүлийн долоон жилд хүүхэд хөгшдийг оруулан тооцсоноор нэг орос хүний архины жилийн хэрэглээ нь 15-аас 11 литр болон буурчээ. Энэ хандлага ойрын жилүүдэд үргэлжлэх гэнэ. Байдалд архины акцизыг 2012 онд нэмэх болж байгаа нь ихээхэн нөлөөлөх гэнэ. Үүний үр дүнд архины хэрэглээ 10 хувиар бууран нийт холбооны хэмжээний эконом ангиллын нэг шил архины үнэ 140-150 рубль хүртэл нэмэгдэх юм.
Ш.МЯГМАР