Анна Курникова ээж болох уу?

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Анна Курникова ээж болох уу?

Нэртэй теннисч Анна Курникова хөл хүнд болсон тухай шар хэвлэлүүд их бичсэн ч үүнийг хэн ч батлаагүй байлаа.

Харин орос бүсгүй үнэхээр ээж болохоор бэлтгэж буйг папарацци нарын
гэрэл зураг батлав. Бараг найман жил хамтдаа амьдарч байгаа нэрт дуучин
Энрике Иглесиас, теннисч Анна Курникова нар Майамийн эрэг дээр амарч
байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

Анечкагийн гэдэс мэдэгдэхүйц томорч, испани залуу хайртай хүүхнийхээ
гэдсийг илж үнсэж байсан нь тэд эцэг, эх болох гэж буйг нотлоод өглөө.
Анна ч The biggest loser теле шоуны дасгалжуулагчийн ажлаас татгалзаж,
жирэмсний амралтаа авчээ.

Анна, Энрике хоёр саяхан есөн сая доллараар газар худалдан авч
мөрөөдлийн шинэ байшингаа барьж эхэлжээ. Тэд хүүхдэдээ зориулж буй шинэ
харшдаа 11 сая долларын хөрөнгө оруулалт хийж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж