Гутлын үнэ нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Гутлын үнэ нэмэгдэж байна

Гаалийн хол­боо­ныхоо түн­шүү­дэд арь­сан гутлын им­пор­тын татварыг нэмэгдүүлэх саналыг Орос тавиад байна. Хамгаалалтын арга хэмжээний Оросын дэд комисс саяхан арьсан гутлын зарим төрлүүдэд (энэ ангиллын гаалийн 40 кодын 11-т) гаалийн татварыг 10 хувиас нь хос гуталд 1,8 еврогоос хэтрүүлэхгүйгээр, 10 хүртэл хувьд нь хос гутлаас 2,5 еврогоос багагүйгээр нэмэх шийдвэр гаргасан байв. Энэ саналаа ирэх сарын эхээр нээгдэх Гаалийн холбооны комиссийн цуглалт дээр оросууд тавих гэнэ. Белорусь үүнээс ч илүүгээр нэмжээ. Тэд импортын татварыг 20 хувиар нэмэх гэхдээ ханш нь нэг хос гутлаас 2,7 евро байлгах саналтай байгаа ажээ.

Гаалийн татвар нэмэгдсэнээр бөөний худалдааны үнэ нэмэгдэх бөгөөд тэр нь /одоо хос гутал 500-700 руб./ байгаа бага үнийн сегментэд нөлөөлнө гэж Гутлын үндэсний холбооны Наталья Демидова ярьж байна. Хэрэв энэ санал зөвшөөрөгдвөл гутлын нэг хосын үнэ 100-200 рублиэр нэмэгдэнэ гэж тэр үзэв. Энэ өөрчлөлт Оросын үйлдвэрлэлийн асуудлыг шийдэхгүй хэмээн “Обуви России” компанийн төлөөлөгч Наталья Паули бодож байна.

Гутлын үндэсний холбооны мэдээгээр Оросын жилийн хэрэглээ нь 450 сая хос гутал байгаа бөгөөд дотоодын үйлдвэрлэл нь жилдээ 25 сая хос гутал болдог. Оросын гутлын импорт нь 335 сая хос гутал гэнэ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж