Саудын Араб нефтийн тэргүүллээ өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Саудын Араб нефтийн тэргүүллээ өөрчилнө

Саудын Араб өдөрт 12 сая баррель нефть олборлодог болсноор 100 тэрбум ам.долларын үнэтэй нефтийн олборлолтыг нэмэгдүүлэх хөтөлбөрөө зогсоож байна. Хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага “мэдэгдэхүйц буурсан” гэж Saudi Aramco компанийн ерөнхий захирал Халид аль-Фалих мэдэгдсэн бөгөөд вант улс нь 2020 он гэхэд өдөрт 15 сая баррель нефть олборлохоор төлөвлөснөө яарахгүйгээр биелүүлэх боломжтой болжээ. Компани хэдэн жилийн өмнө өдөрт 8,5 сая баррелийг олборлож байхдаа ийм зорилт тавьсан байжээ.

Ливид иргэний дайн гарч нефтийн олборлолт нь зогссоны дараа Эр-Рияд нефтийн олборлолтоо өдөрт 10 сая баррель болгосон байлаа. Одоо Ливи олборлолтоо сэргээж байгаа учраас бидэнд ноогдсон ачаалал буурч байна гэж аль-Фалих хэлэв. Brent маркийн нефтийн баррелийн үнэ Ливийн иргэний дайны улмаас жилийн эхний хэсэгт 125 ам.доллар хүрээд одоо 105 хүртэл буурсан байна. Тус орны эрчим хүчний яам Саудын Аравийн нефть олборлолтын урьдчилсан тооцоог бууруулж байна. 2005 онд ярихдаа 2030 он гэхэд  өдрийн олборлолтыг 18 сая баррель болгон гэж байв. Гэтэл өнөөгийн дүгнэлт нь 12,6 сая баррельд хүрчээ. Ерөнхий захирал  аль-Фалихын хэлж буйгаар Saudi Aramco өөрийн хандлагаа өөрчлөн нефть ба хийн олборлолтоос түүнийг боловсруулах ба химийн төслүүдийг хэрэгжүүлэхэд илүү анхаарах болжээ.

Тус орны төсөв хүндэрсний дараа олборлолтын хөрөнгө оруулалтыг багасгах болсон байна. “Арабын хаврын” дараа Саудын Араб нийгмийн зардлыг нэмэгдүүлэхэд анхаарах болов. Абдулла ван төрийн нийгмийн  хангамжийн зардалд 129 тэрбум ам.доллар зарцуулахаар зарлажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж