Ливид иргэний дайн гарч нефтийн олборлолт нь зогссоны дараа Эр-Рияд нефтийн олборлолтоо өдөрт 10 сая баррель болгосон байлаа. Одоо Ливи олборлолтоо сэргээж байгаа учраас бидэнд ноогдсон ачаалал буурч байна гэж аль-Фалих хэлэв. Brent маркийн нефтийн баррелийн үнэ Ливийн иргэний дайны улмаас жилийн эхний хэсэгт 125 ам.доллар хүрээд одоо 105 хүртэл буурсан байна. Тус орны эрчим хүчний яам Саудын Аравийн нефть олборлолтын урьдчилсан тооцоог бууруулж байна. 2005 онд ярихдаа 2030 он гэхэд өдрийн олборлолтыг 18 сая баррель болгон гэж байв. Гэтэл өнөөгийн дүгнэлт нь 12,6 сая баррельд хүрчээ. Ерөнхий захирал аль-Фалихын хэлж буйгаар Saudi Aramco өөрийн хандлагаа өөрчлөн нефть ба хийн олборлолтоос түүнийг боловсруулах ба химийн төслүүдийг хэрэгжүүлэхэд илүү анхаарах болжээ.
Тус орны төсөв хүндэрсний дараа олборлолтын хөрөнгө оруулалтыг багасгах болсон байна. “Арабын хаврын” дараа Саудын Араб нийгмийн зардлыг нэмэгдүүлэхэд анхаарах болов. Абдулла ван төрийн нийгмийн хангамжийн зардалд 129 тэрбум ам.доллар зарцуулахаар зарлажээ.