Энэ тухай Явган цэргийн эсрэг минийн тархалтад хяналт тавих байгууллагын илтгэлд бичжээ. Мөн явган цэргийн эсрэг шинэ минүүдийг Афганистан, Колумби, Пакистанд шинээр байрлуулжээ. Энэ жилд минээс талбайнуудыг цэвэрлэх, түүнд хэлмэгдэгсэдэд туслахад 637 сая ам.доллар гаргасаныг байгууллагын илтгэлд тэмдэглэсэн байна. Явган цэргийн эсрэг минийн тархалтад хяналт тавих байгууллагыг 1998 онд Явган цэргийн эсрэг минийг хориглохын төлөөх олон улсын хөдөлгөөний хүрээнд байгуулсан ажээ. Энэ хөдөлгөөний буянаар 1997 онд явган цэргийн эсрэг минийг хориглох Оттавагийн гэрээ байгуулагдан 1999 оноос хүчин төгөлдөр болов. Уг гэрээнд одоогийн байдлаар 158 орон нэгдээд байна.
Явган цэргийн эсрэг бөмбөг хэрэглэх нь нэмэгджээ
Явган цэргийн эсрэг минээс газар нутгийг цэвэрлэх идэвхтэй арга хэмжээ хийгдэж байгаа ч олон улсын гэрээнд нэгдээгүй Сири, Ливи, Бирм, Израиль зэрэг олон орнууд энэ жил шинэ минүүдийг байрлуулсан байна.
Ш.МЯГМАР