Thomas Cook алдагдлаа нөхсөнгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Thomas Cook алдагдлаа нөхсөнгүй

Европын томоороо хоёр дахь аялал жуулчлалын оператор Thomas Cook тогтвортой байдлаа барихын тулд 100 сая фунтын нэмэлт зээл авахаар зарласны дараа хувьцаа нь 74 хувиар уналаа.  Хойд Африкийн улс төрийн хөдөлгөөний  дараа оператор бизнесээ сэргээж чадахгүй байна. Энэ нь дэлхийн аялал жуучлалын аж үйлдвэрт түгшүүрийн тэмдэг болов.

Аялал жуучлалын оператор Tomas Cook зах зээлийн ээдрээтэй байдлын улмаас банкуудтай зээлийн нөхцлийг шинэчлэн хийхээр зарласан байв. Компанид нэмэлт 100 сая фунт стерлингийн богино хугацааны зээл хэрэгтэй байна гэж санхүүгийн захирал Пол Холлингворт  хэлжээ. Өнгөрсөн сарын байдлаар тус компани гурван жилийн хугацаатай 100 сая фунтын зээл авчээ. Үүнийг тооцолгүйгээр буюу есдүгээр сарын сүүлчээр компанийн цэвэр өр 900 сая фунт  болжээ. 

Тиймээс банкуудаас зээл олгох зөвшөөрөл иртэл компани санхүүгийн тайлангаа нийтлэхгүй байх гэнэ. Хохирлын цар хүрээ тодорхой болсны дараа компани ийм шийдвэрийг даваа гаригт гаргасан аж. Өөрсдийг нь дэмжинэ, банкууд зээл олгох шийдвэрээ зураан долоо хоногийн дотор гаргана гэдэгт компанийн удирдлагууд итгэлтэй байгаа ажээ.

Аялал жуучлалын оператор Tomas Cook сүүлийн бүтэн хагас жилийн дотор ашгийн тооцоогоо гурав дахин бууруулжээ. Гэхдээ сүүлийн үед энэ үзүүлэлт нааштайгаар эргэж байгаа гэнэ. Үйл ажиллагааны ашиг есдүгээр сарын дүнгээр өмнөх дүгнэлтүүдээс эрс өөр болсон байна гэж тэд мэдэгдлээ.

Thomas Cook-ийн мэдэгдлийн дараа хувьцаа нь 73,6 хувиар унаж нэг хувьцааны ханш 10,9 фунт болжээ. Компанийн нийт хөрөнгө 92,7 тэрбум фунт стерлинг гэж үнэлэгдэв. “Энэ бол үйлчлүүлэгч нарт аймшгийн мэдээ. Өрсөлдөгч нар нь зах зээлийг нь булаан авах боломжийг ашиглана. Тэр нь эргээд компанийн захиалгыг дахин бууруулах болов уу” гэж Numis Securities-ийн шинжээч Вин Эллис ярьж байна. Мөн энэ өдөр Peel Hunt агентлаг Thomas Cook-ийн хувьцааны чансааг “барих” гэдгээс “зарах” зэрэгт хүргэн бууруулсан байна.

Thomas Cook компани өөрийн санхүүгийн асуудлыг европчуудын амардаг уламжлалтай Хойд Африкт улс төрийн тогтворгүй байдал үүссэн мөн евро бүсийн хямрал зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Аялал жуулчлалын үйлчилгээний худалдаа Франц ба Бельгид өнгөрсөн жилтэй харьцуулахад адилхан 20 хувиар унажээ. Thomas Cook-ийн хувьцааны уналт нь тэдний өрсөлдөгч TUI Travel компаний хувьцааны уналтыг өдөөн  есөн хувиар унагсан байна. Энэ компани нь TUI Tourism ба First Choice Holidays компаниуд нийлснээр 2007 онд гарч иржээ.

Thomas Cook ба TUI Travel хоёр Орост бизнесээ идэвхтэй явуулж байгаа. Thomas Cook компани Интурист  бүлэгтэй хамтарсан аж ахуй байгуулсан бол TUI Travel-ийн хувьцааны 25,06 хувийг “Северсталь” ба Алексей Мордашовын “Россия” банкны бүтцээс эзэмшдэг ажээ.

Дэлхийн аялал жуучлалын томоохон операторууд хохиролтой байгаа нь дэлхийн аялал жуучлалд түгшүүрийн дохио болж байна. Гэхдээ харин Оросын энэ зах зээл өсөлтийг харуулж байна. Хямралын дараах 2010 он гадаад амрагчдын тоогоор  дээд зэргийн үзүүлэлтийг харуулсан ба энэ жилийн урьдчилсан дүн нь өмнөхөөсөө илүүтэй байна гэж Оросын жуучлалын кормпаниудын эвслийн гүйцэтгэх захирал Майя Ломизе өгүүлэв.

Хувьсгал хийгдэж байгаа арабын орнуудад аялал жуучлал бараг тасарчээ. Тунис, Египетэд жуулчид очихоо болив. Гэхдээ нэг цэгийн уналтыг нөгөө цэгийн идэвхжилт нөхөх хандлага ажиглагдаж байна. Арабын нэгдсэн эмират, Алания, Катарт оросууд очих нь нэмэгджээ. Тайландын үер оросуудын жуучлалыг түр хугацаагаар хаагаад байна. Улирлын үзэгдэл үгүй болоход жуулчны урсгал нэмэгдэнэ гэж Ломизе хэлэв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж