Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хязгаарлах гэрээнээс гарах эрхээ Орос өөртөө үлдээж, Европ дахь НАТО-гийн орнуудын Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн эргэн тойронд үүссэн тааламжгүй байдал үргэлжлэх аваас зэвсэглэлийг хязгаарлах болон хянах салбар дахь цаашдын алхамаасаа татгалзана гэж Медведев мэдэгдсэн байна. Үүнийг хэлэхдээ тэр харилцан ойлголцох цаг байгаа гэж онцолжээ.
АНУ системээ Европт байрлуулж эхэлсний хариуд нь авсан арга хэмжээнийхээ талаар тэр хэлсэн байна. “Миний өгсөн үүргийн дагуу Оросын Батлан хамгаалах яам байлдааны бүтцэд пуужингийн довтолгооны эсрэг радарын станцыг Калининград хотод байрлуулж байна… Агаар сансрын хамгаалалтын системийн хүрээнд Орос цөмийн стратегийн хүчний байгууламжуудын хамаалалтыг нэмэгдүүлнэ. Стратегийн пуужинт цэргийн бүрэлдэхүүнд нийлүүлэх стратегийн баллистик пуужингуудыг Пуужингийн довтолгооны системийг нэвтрэх ирээдүйтэй төхөөрөмжөөр тоноглоно” гэж тэр мэдэгдсэн байна.