”Эрүүл байвал мөнгө юу ч биш гэдгийг ойлгосон”

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

”Эрүүл байвал мөнгө юу ч биш гэдгийг ойлгосон”

Т.Түмээмөнх: Үр хүүхэдтэйгээ эрүүл саруул амьдарч байвал мөнгө юу ч биш гэдгийг ойлгосон

Тайланд Вант Улсын “Бумрунград Олон Улсын эмнэлэг”-т охиноо эмчлүүлээд ирсэн Т.Түмээмөнхтэй ярилцлаа.

-Та яагаад “Бумрунград”-ын эмнэлэгт хандах болсон юм бэ?

-Миний охиныг Т.Дэлгэрзаяа гэдэг. 21 настай. Жилийн өмнөөс хүнд гэнэт л гарын чигчий хуруунаасаа эхлээд мэдээгүй болж, бугуй нь хавдаж эхэлсэн. Удалгүй бүх бие нь мэдээгүй болж  маш их өвдөхөөс гадна, хөдөлж чадахгүй хэвтрийн хүн болсон. Охин минь өвдөөд сар гаруйн дараа гэхэд л 15 килограмм турсан. Харин өнгөрөгч сарын 5-нд Тайландын “Бумрунград” эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хандснаар, бумрунградыг зорьж, охиноо эмчлүүлээд ирлээ. Одоо охин маань босч явдаг болсон шүү.

-Таны охин эх орондоо эмчлүүлэх боломжгүй ямар оноштой байсан юм бэ?

-Би охиноо дөнгөж өвдөж эхлэнгүүт л эмнэлэгт хандсан. Хуруунаасаа эхлээд мэдээгүй болж эхэлсэн болохоор үе мөчний л өвчин гэж таагаад л эмнэлэгт хандсан. Эмнэлэг ч үе мөч нь мэдээгүй болдог хирх өвчин гэж оношлосон. Энэ өвчний шинж тэмдэг нь охинд маань илэрдэг гэнэ лээ. Тэгээд удаан хугацаанд эмнэлэгт хэвтэж, сайн чанартай эм, тариа хаана байна, тэр бүхнийг л хийлгэж байлаа. Бүр уламжлалт эмнэлэгт хүртэл хэвтэж, тан ууж, мөнгөн зүү хүртэл тавиулсан. Гэвч эдгээр эмчилгээнүүд ямар ч үр дүн өгөөгүй.

-Тэгээд “Бумрунград” эмнэлэгт ямар эмчилгээ хийлгээд охин чинь босч явдаг болсон юм бэ?

-Бид Монгол дахьТөлөөлөгчийн газраар дамжин явсан тул Тайландад онгоцноос буухад л шууд эмнэлгийн машин тосч авсан. Эмнэлэгт очингуут бүх төрлийн шинжилгээ хийгээд л “системийн өвчин” гэсэн онош тавьсан. Миний охин богино хугацаанд биеийн байдал нь эрс муудсан нь оношийг нь зөв тогтоож, оновчтой эмчилгээ хийгээгүйтэй холбоотой байжээ гэдгийг тэр үед л ойлгосон доо.

“Бумрунград”-ынхан миний охинд тэр даруй нь үрэвслийн эсрэг их хүчтэй эм өгсөн. Энэ эм нь хэдийгээр үрэвслийг сайн дардаг боловч эмийн тунг нь тааруулж уухгүй бол сөрөг нөлөөтэй зарим тохиолдолд өвчнийг ужиг болгож, үргүй болгох талтай гэсэн. Гэхдээ охиноо үргэлж хэвтэрт өвчтэй, байлгаснаас эмийг зөв хэрэглэн эрүүл болох нь зөв гэж бодоод эм хэрэглэхийг зөвшөөрсөн. Охин маань эмийг эмчийн хяналтанд зохих зааврын дагуу ууж байгаа.

-Бумрунградад өөр ямар эмчилгээ хийлгэсэн юм бэ?

-Мөн үрэвслийн эсрэг “биологин” гэдэг тариаг сардаа нэг удаа тогтмол хийлгэж байх шаардлагатай гэсэн. Энэ тариа нь 1500 ам.долларын үнэтэй юм билээ. Бид чинь жирийн  иргэд, хаанаасаа ийм их мөнгө олох билээ. Харин “Бумрунград”-ын эмч нар үнэхээр хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй. Охин бид хоёрыг хараад, энэ тариаг нийлүүлдэг байгууллагаасаа тусгайлан захиалж 1100 ам.доллараар авч өгч байгаа.

-Охин чинь эмчилгээ хийлгэснээс хойш хэдий хугацааны дараа босдог болсон бэ?

-Ердөө тав хоноод л босчихсон. Үнэхээр гайхамшигтай. Охин бид хоёр өнгөрсөн хугацаанд  их зовлон үзсэн дээ. Тэнд очоод долоо хонолгүй л бие нь сайжирч өөрөө явдаг болсон. Одоо бүр өөрөө хувцсаа өмсөж, босч сууж чаддаг болсон шүү. Энэ бол Бумрунградын алтан гартай эмч нарын ач тус шүү.

-Одоо охин чинь дахин эмчилгээ хийлгэх шаардлагагүй юу?

-Эмч охиныг минь 15 хоногийн дараа ирж үзүүлээрэй гэхээр нь бид хоёр Монголдоо ирж, 15 хоноод  буцаж очсон. Шинжилгээний хариу маш сайн гарсан. Охины маань биеийн байдал ийм хурдан сэргэсэн нь тэр эм, тарианы ач л даа. Гэхдээ эм нь хэдий чинээ хурдан үйлчилнэ тэр хэрээр нь эмийн сөрөг нөлөө байх боломжтой гэсэн  учраас эмч байнгын хяналтад байхыг зөвлөсөн. Одоогоор тогтмол эмчилгээ түр завсарласан ч төлөөлөгчийн газартай үргэлж холбоотой байж, зөвлөгөө авч байгаа.

-Та “Бумрунград” эмнэлгийн талаарх мэдээллийг чухам хаанаас авсан юм бэ, үйлчилгээ нь ямар санагдав?

-Миний нагац ахын охин үе, үе ухаан алддаг байсан юм. Тэд “Бумрунград” эмнэлэгт хандаж эмчлүүлснээр өвчнөөсөө салсан. Тиймээс биднийг Тайландад очиж эмчлүүлэхийг зөвлөсөн юм.

“Бумрунград”-ын үйлчилгээ нь үнэхээр сайн юм билээ. Манай эмнэлгүүд чинь цусны шинжилгээ өгөхөд өлөн байх ёстой гээд байдаг. Тэнд бол тэгдэггүй юм билээ. Хэзээ ч, ямар ч үед шинжилгээгээ авч хариу нь дорхноо л гарчихдаг. Техник технологийн талаар хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж хэрэгслийг ашигладаг гэсэн. Бидний хувьд “Бумрунград”-ын үнэ өртөг нь жаахан өндөр байсан ч  үр хүүхэдтэйгээ эрүүл саруул амьдарч байвал мөнгө юу ч биш гэдгийг би ойлгосон доо.

Охин бид хоёрыг очиход бидэнтэй хамт хэвтрийн таван хүн очсон. Тэдний хоёр нь тэр дороо мэс засал хийлгээд гурав хоноод л Монгол руугаа буцсан. Миний охин ч тэр дороо шахам боссон болохоор би энэ эмнэлгийн хамт олонд үнэхээр талархаж байна.

Хэрвээ та Бумрунград Олон Улсын эмнэлгийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай холбогдохыг хүсвэл 317177, 312387, 50080101 тоот утас, mongolio@bumrungrad referral.com И-мэйл хаягаар харьцах буюу Жуулчны гудамжинд байрлах Дельта төвийн 403 тоотод ирж уулзах боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж