Кибер ертөнц ба хүүхэд

Хуучирсан мэдээ: 2011.11.25-нд нийтлэгдсэн

Кибер ертөнц ба хүүхэд

Kомпьютерийн өндөр мэдлэг чадвартай байна гэдэг нь өнөө үеийн хүүхдүүдийн хувьд жирийн зүйл болжээ. Гэвч хүүхдүүдэд хэдэн наснаас нь эхлэн компьютерийн мэдлэг эзэмшүүлэх нь зохимжтой бол. Эртнээс сурах тусам тэд илүү мундаг болох уу гэж олон эцэг эхчүүд найддаг. Зах зээл дээр 3 нас буюу түүнээс дээш насныханд зориулсан олон төрлийн компьютер гарч ирсэн. Тэдний ихэнх нь сургалтын тоглоомоор тоноглогдсон байдаг ба интернэт холболтгүй ирдэг. Эдгээр тоглоомын давуу тал нь хүүхдүүд бүр багаасаа гар ба маузтай харьцаж сурцгаадаг.

Хагас сайн өдрийн өглөө болгон Лондон хотын нэгэн сургуульд сурагч нар компьютерийн мэдлэгээ сайжруулах ба шалгалтандаа бэлтгэхээр цугладаг. Тэдний хамгийн ахмад нь 7 ба хамгийн залуу нь 4 настай. Тэд өнөөдрийн хичээлээрээ Microsoft Excel програмыг ашиглан тоо бүртгэл сурч байна. Эдгээр хүүхдүүдийн сургалтын хөтөлбөр ба нас нь хүмүүсийн гайхшралыг төрүүлж магадгүй. Гэвч тэдний багш Mike Ryde нь зарим тохиолдолд 18 сартай хүүхдүүд сургалтад хамрагдсан гэж хэлж байсан. Хүүхдийн цагийн ихэнх хугацааг компьютергүй өнгөрөөдөг гэх тэдний ихэнх нь мауз, гартай харьцаж сурсан гэнэ.

Их Британийн Шеффилдийн их сургуулийн судалгаагаар 4 настай хүүхдүүдийн 45% маузтай ажиллаж сурсан байсан ба 27% бие дааж компьютер дээр юм хийж үзсэн байсан ба 6 настай хүүхдүүдийн хувьд энэ харьцаа 53% ба 30% байна. Хүүхэд компьютер хоорондын харьцааны судалгааны групп нь (Child Computer Interaction Group) энэхүү харьцаа нь хэт эрт эхлэхэд сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Энэхүү группийн ажилтан Janet Read нь 18 сар гэдэг тохирсон нас биш гэсэн бодолтой байна. Ийм насны хүүхдийг ердийн компьютерийн ард сууж байгаагаар төсөөлөхөд хэцүү гэжээ.

Иймээс энэ төрлийн технологи нь хүүхдийн телевизийн нэвтрүүлгийн хэлбэртэй байвал оновчтой гэж судлаачид үзэж байна. Үүнд хүнд хөнгөний түвшинг тохируулах боломжтой тоглоомууд, видео клип, зурган үлгэр, түүх оруулсан тохиолдолд хүүхдийн анхаарлыг илүү татах нь ойлгомжтой.

Хүүхдүүд эхлээд ерөнхий хөдөлгөөний эвсэлтэй болох ба мауз болон кеубордны товчлууруудыг ашиглаж сурах хэрэгтэй. Үүгээр зогсохгүй дэлгэцэн дээр гарч буй дүрсүүдийг дууриаж дуулж бүжиглэж сурна.

Тэгвэл таны хүүхэд ингэж оролдсоор байгаад 2-3 настайдаа компьютертай харьцаж сурч болох юм. Гэвч энэ нь таны хүүхэд хожим нь сургуульд ороод онц сурна гэсэн үг мөн үү эсвэл ямар нэгэн байдлаар бусдаас илүү байна гэсэн баталгаа өгөхгүй. Mike Ryde нь түүний зарим 6 болон 7 настай сурагчид мэдээлэл болон холбооны технологи сурч байгаа гэсэн ба тэдний 90% 18 сартай буюу 2 настайгаас сурч эхэлсэн гэжээ. Janet Read-ийн хувьд эдгээр хүүхдүүд энэ төрлийн зүйлүүдийг их эрт сурснаар бусдаас давуу байх албагүй гэж үзэж байгаа ба тэднийг өөрсдийн насанд таарсан тоглоомоор саатуулахгүйгээр буруу хүмүүжүүлж байна хэмээн үзэж байна.

Судлаачид нэгэн зүйл дээр бүгд санаа нийлж байгаа нь хүүхдүүдийг интернэтэд аюулгүй, муу нөлөөгүй орчинд аялуулахыг нэн чухал гэж тооцож байна. Хүүхдүүд хэдий чинээ эрт энэ орчинтой танилцан төдий чинээ эрт эцэг эхчүүд үүнд хяналт санаа тавих шаардлагатай. Microsoft компанийн Vista нэртэй шинэ үйлдлийн систем энэ талаар хүүхдийн удирдан чиглүүлэх болон зарим вэб сайтад орох боломжуудыг хаах зэрэг өргөн сонголттой болгож чадсан. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ компьютер ашиглах хугацааг тогтоож, тоглох хугацааг зааж өгөх ба тэд юу хийснийг дуртай цагтаа хэвлэн хянах боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж