Ухаалаг гар утас үйлдвэрлэгч “HTC” корпораци ирэх жилийнхээ ашиг орлогыг таамаглаж байснаас доогуур үзүүлэлттэй гарна хэмээн мэдэгдсэний дараа компанийн хувьцааны ханш долоон хувиар буурчээ. Тайваньд төвтэй “HTC” энэ оны сүүлийн улирлын ашиг орлого нь өнгөрсөн жилийн мөн үеэс бага зэрэг өөрчлөгдөж болзошгүй гэдэг прогноз гаргасан юм. Үүнээс өмнө тус корпорацийн өсөлтийг 20-30 хувьтай байна гэж таамаглаж байсан билээ.
Н.Энх