Японы авто машин үйлдвэрлэгч “Suzuki Motors” компани Германы “Volkswagen” компанид худалдсан хувьцаагаа эргүүлэн худалдаж авахын тулд арбитрын шүүхэд хандаад байна. “Volkswagen” тус компанийн эзэмшлийн хувьцааны 19.9 хувийг худалдаж авсан ч гэрээ байгуулснаас эхлэн хоёр тал зөвшилцөлд хүрч чадаагүй билээ. “Volkswagen” Японы авто машин үйлдвэрлэгчийг гэрээгээ зөрчсөн гэж буруутгасны дараа “Suzuki” өнгөрсөн есдүгээр сард хамтын ажиллагааг зогсоосон юм. Харин Германы авто машин үйлдвэрлэгч “Suzuki”-ийг хувьцаагаа эргүүлэн худалдаж авах эрхгүй гэж үзэж байгаа ажээ. Хоёр компанийн маргааныг таслах Олон улсын шүүхийн арбитрын шүүх хурал өнөөдөр Лондон хотноо эхэлсэн байна.
Н.Энх