А.Батсайханыг батлан даалтад гаргасан гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

А.Батсайханыг батлан даалтад гаргасан гэв

ОХУ дахь Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг өчигдөр сулласан талаар бид мэдээлсэн. Түүнийг ямар үндэслэлээр сулласан болохыг Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос тодруулахад  “А.Батсайханыг сулласан нь гэм буруугүй гэсэн үг биш юм.  Польшийн цагдаагийн байгууллагаас түүнд  Польшийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дугаар зүйлийн нэг, болон 258 дугаар зүйлийн 1-ийн 1, 2-т заасан үндэслэлээр шүүнэ” гэх хариулт өглөө. Түүнийг 2004-2007 онд хилээр янжуур тамхи зөөвөрлөсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж