Гольфын “Дэлхийн цом” Хайнаньд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Гольфын “Дэлхийн цом” Хайнаньд эхэллээ

Хятадын Хайнань аралд хоёр жил тутамд болдог гольфын “Дэлхийн цом”-ын тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ. Хосоороо тоглож, дүнгээ гаргадаг 56 дахь удаагийн “Дэлхийн цом”-д 2009 оны аварга, Италийн тамирчин Эдуардо, Франческо Молинари нарын тэргүүтэй 28 хос өрсөлдөх юм байна. Түүнчлэн дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн, Хойд Ирландын гольфчин Рори Маклрой, түүний хамтрагч Грэйм МакДоуэлл нар Хятадад иржээ.

“Дэлхийн цом”-ын тэцмээнд эхний хоёр өдөрт хамгийн өндөр оноо авсан хос дараагийн шатанд шалгарах бөгөөд тэмцээний аваргууд ням гаригт тодорно.

“Eagle Sport”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж