Орлого багатай иргэдэд утаагүй зуух бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Орлого багатай иргэдэд утаагүй зуух бэлэглэв

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр нийслэл, дүүргийн хэмжээнд олон арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна. Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн орлого багатай 49 иргэнд утаагүй зуух бэлэглэжээ. Төсөлд тус дүүргийн 2, 4, 5, 19, 21, 22, 27 дугаар хороодын 16078 айл хамрагдаж байгаа юм. Гэхдээ хязгаарлалтын бүсэд амьдарч байгаа боловч орлого багатай өрхүүд төслийн зуухнаас худалдаж авах боломж хомс тул дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн санаачилснаар амжиргааны төвшингөөс доогуур орлоготой, эмзэг бүлгийн 49 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй, утаагүй зуухыг гардуулан өгчээ. Засаг даргын нөөц хөрөнгөөс хоёр сая, 500 мянган төгрөгийн санхүүжилт гаргаж эрчим хүчинд хэмнэлттэй, бүрэн шаталттай зуух, янданг иж бүрнээр авах төлбөрийг нь шийдвэрлэн, худалдан авч, гэрт нь суурилуулан өгснөөр иргэдийнхээ гэрт түлшний зарцуулалт багатай, утаагүй шинэ зуухтай дулаан, цэмцгэр, таатай  орчинг  бүрдүүлж байна. Хахир өвлийн хүйтэнд дулаан өвөлжих болсондоо дүүргийн иргэд баяртай байлаа.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж