Австрали нүүрсний боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Австрали нүүрсний боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Австрали улсын нүүрс олборлолтын гол бүс нутаг Куэнсланд мужийн гол боомтуудын нэг “Аббот Пойнт”-ын хүчин чадлыг 2.5 дахин нэмэгдүүлэхээр болоод байна. Тус боомтын нүүрс ачаалах хэмжээ жилд 21 сая тонн байгаа юм. Тус боомтын өргөтгөлийн ажлыг 6.2 тэрбум австрали доллараар 2015 он гэхэд эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай мужийн Засгийн газрын тэргүүн Аnna Bligh мэдэгджээ. Энэ жилийн эцэс гэхэд боомтын удирдлага болон Куэнсланд мужийн Засгийн газар барилгын ажлыг хийх компаниудыг сонгон шалгаруулж дуусах ажээ. Уг өргөтгөлийн ажлыг хийж дуусгаснаар “Аббот Пойнт” нүүрсний боомтын бараа ачаалах хүчин чадал 50 сая тонн/жил болж нэмэгдэх юм байна. Уг боомт нь Австралийн “Bowen” хотоос ердөө 25 км-ийн алсад байрладаг бөгөөд уг хэсгийн орчимд Вале, Aдани болон бусад компани нийтдээ 32 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий нүүрсний төсөл эхлүүлэх дүр зураг тодорч байгаа юм. Ийнхүү томоохон компаниуд Азийн улс орнуудын өсөн нэмэгдэж буй нүүрсний эрэлтийг хангахаар ажиллаж буй бол нөгөө талд Австрали дэд бүтцийн асуудлаа ч эртнээс анхаарч эхэллээ.

Бүтээн байгуулалтын хүрээнд “Аббот Пойнт” боомт нэг терминалтай байсан бол есөн терминалтай болох юм.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж