Байцаагч Д.Эрдэнэтуяаг буруугүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Байцаагч Д.Эрдэнэтуяаг буруугүй гэв

“Оюуны өмчийн газар” болон “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас  дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг хуулбарлан үйлдвэрлэсэн хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа явдалд хяналт шалгалт хийх  явцад “Талст” дэлгүүрт гарсан зөрчилтэй холбогдуулан өнөөдөр мэдэгдэл хийлээ. “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагч Д.Эрдэнэтуяаг шалгалт хийх явцдаа тус дэлгүүрээс эд зүйл хулгайлсан хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа нь төрийн албан хаагч болон төрийн байгууллагын нэр хүндэд халдсан хэрэг” гэж тус газрынхан мэдэгдсэн юм. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс, дүүргийн прокурорын шалгалтаар байцаагч Д.Эрдэнэтуяа гэм буруутай нь тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэхээс түтгэлзүүлсэн гэсэн мэдээллийг хэвлэлийн бага хурал зарлагчид энэ үеэр өглөө.

Харин энэ үеэр уг мэдээллийг нийтэлсэн мэдээллийн байгууллагын нэг болох www.chuhal.mn сайтын зүгээс байр сууриа илэрхийлсэн юм. Тэд “Бид энэ бичлэгийг шинжээчдийн байгууллагад өгнө. Ингэхдээ гол нь төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа албаны байцаагч хүн ёс зүйгүй үйлдэл гаргасныг тогтоолгох хэрэгтэй гэж үзэж байна. “Талст” дэлгүүр хуурамч бараа худалдаалсан нь үнэн бол бид мэдээлэх үүрэгтэй.Бид мэдээлсэн. Хэргийн учир “Талст” дэлгүүрт биш. Хулгай хийж байгаа бичлэгийг олон хүн харсан. Энэ бол бодитой баримт. Байцаагчийн авсан эд зүйлс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхээргүй үнэ өртөгтэй байсан байж болно. Эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл нь хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээнд хүрээгүй учир хэрэг үүсгэхийг түтгэлзүүлсэн байж болно. Гэхдээ эцсийн дүнд энэ үйл явдал төрийн албаныхан ёс зүйгүй үйлдэл гаргаад түүнийгээ нуун дарагдуулж болдгийн илрэл. Жирийн иргэн ийм хэрэг гаргавал яах байсан бол. Болсон үйл явдлыгтэнцвэртэйгээр хүргэх нь бидний үүрэг. Тиймээс худал мэдээлэл тараасан гэж үзэж байгааг эсэргүүцэж байна” хэмээсэн юм.

У.Болормаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж