Хятад Номхон далайд сургуулилалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Хятад Номхон далайд сургуулилалт хийнэ

Хятадын тэнгисийн цэргийн хүчин Номхон далайд сургуулилт хийхээр болжээ. Энэ нь тус бүсэд сүүлийн үед хилийн маргаанаас үүдэлтэй таагүй харилцаа намжихгүй байгаатай холбоотой аж. Хятадын батлан хамгаалахын сайд цэргийн сургуулилалт нь аль нэг орны аюулгүй байдалд хор учруулахгүй гэж мэдэгдсэн бол Хятадын тэнгисийн хүчний цэргийн сургуулилтыг бусад улс эсэргүүцэж, АНУ хэд хэдэн удаа эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан юм. Японы Батлан хамгаалах яамны албаны хүмүүс тус улсын өмнөд хэсэг дэх Окинава арлын ойролцоо олон улсын эзэмшлийн бүсэд цэргийн зургаан хөлөг орж ирснийг мэдэгдсэн байна. Өмнөд Хятадын тэнгис дэх хилийн маргаантай асуудлаас үүдэн тус улс Вьетнам, Филиппин зэрэг улстай таагүй харилцаатай байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Номхон далай дахь эрх мэдлээ бэхжүүлэхээр Австралийн умард хэсэг дэх тэнгисийн цэргийн баазаа зузаатгасан байна. Хятад тус бүсэд цэргийн сургуулилалт хийх болсон нь АНУ-ын дээрх алхмын хариу гэж үзэж байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж