“Дакар ралли”-гийн оролцогчид Францаас хөдлөв

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

“Дакар ралли”-гийн оролцогчид Францаас хөдлөв

Авто спортын бартаатай, хамгийн хүнд хэцүү уралдаан болох “Дакар ралли-2012” ирэх оны нэгдүгээр сард Өмнөд Америкийн Аргентин, Чили, Перу гэсэн улсын нутаг дэвсгэрт болно. Тэгвэл, “Дакар ралли-2012”-т хурд сойх 50 орны 460 оролцогчийг өчигдөр Францын Гавр хотод бүртгэж, машинуудыг Өмнөд Америк руу ачуулсан байна.

Нийт 14 хоног үргэлжлэх 33 дахь удаагийн “Дакар ралли” Аргентины Мар-дель-Плата хотоос гараагаа хийж, 8000 гаруй км бартаат замыг туулах юм.

Д.Лхагва-Очир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж