Жексоны тавилгыг үнэ хаялцуулна

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Жексоны тавилгыг үнэ хаялцуулна

Попын хаан Майкл Жексоны амьд ахуйдаа түрээсэлж байсан Бэл Эйр дэх ордны тавилга, эд зүйлийг ирэх сард үнэ хаялцуулах худалдаагаар худалдахаар болжээ. Тэдгээр тансаг тавилгууд Майклд онцгойлон зориулж урласан давтагдашгүй, хосгүй хийцтэй гэнэ. Галын өрөөний нэгэн жижиг самбар дээр Майклын хүүхдүүдийн нэг нь бичиж үлдээсэн “Ааваа би танд хайртай, хүмүүст инээмсэглэлээ бэлэглээрэй” гэсэн бичиг байжээ. Хүүхдүүд аавдаа захих зүйлээ уг самбар дээр бичиж үлдээдэг байсан гэнэ. Тэр бүү хэл “This Is It” тоглолтод бэлтгэж байхдаа  Майклын өөрөө бичсэн “Гурав, дөрөвдүгээр сар, бэлтгэл, төгс тоглолт, тавдугаар сар…” гэсэн үгс шүүгээний толин дээр үлдсэн байдаг ажээ. Энэ бүхнийг өөрийн болгох азтай фэнүүд нь дуудлага худалдааг тэсэн ядан хүлээж байна.
Н.ЭНХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж