Хотуудыг үнэгүй интернэтэд холбоно

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Хотуудыг үнэгүй интернэтэд холбоно

Сан-Франциско хотыг үнэ төлбөргүй утасгүй интернэтээр хангах төсөлд Google Inc, EarthLink компаниуд шалгарч хамтран ажиллахаар болоод байна. Уг төслийн үнэлгээний хороо 6 долоо хоног судалгаа хийсний үр дүнд өмнө бие биенийхээ эсрэг өрсөлдөж байсан Google ба EarthLink хоёр нь хамтрахаар шийдсэн тул энэхүү хоёр компанитай хэлэлцээр хийхээр болжээ. Сан Франциско хотыг бүхэлд нь интернэтээр хангах уг төсөлд утасгүй интернэт үйлчилгээний сүлжээг хийхэд тус хоёр компани доод тал нь 15 сая доллар зарцуулах шаардлагатай юм байна.

Google компани нь зар сурталчилгаагаар санхүүжүүлэгдсэн үнэгүй интернэт үйлчилгээ санал болгож байгаа бол EarthLink-ийн түүнээс 4 – 5 дахин илүү хурдтай үйлчилгээг сард 20 долларын төлбөртэйгөөр санал болгох юм. Энэхүү утасгүй интернэт үйлчилгээнүүд энгийн утсаар дамждаг dial-up mo¬dem интернэтээс хурдан байх ба Сан-Франциско хот нь бүхэлдээ үнэгүй интернэтээр хангагдсан америкийн хамгийн том хот болох юм. Филаделфиа хот нь илүү том болов ч тэнд мөн удахгүй хийгдэх интернэт үйлчилгээ нь EarthLink компаниар зөвхөн хийгдэх тул төлбөртэй байх болно. Цаашид бас Чикаго ба Миннеаполис хотууд утасгүй интернэт үйлчилгээ нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү төсөл нь Google компани америкийг бүхэлд нь үнэгүй интернэтээр хангаж өөрийн жилд 1,5 тэрбум долларын ашиг олдог рекламаа үзүүлэх гэж байна хэмээн хардлага газар авч байна.

Google-ийн төлөөлөгчид болохоор тэд гол төлөв Сан-Франциско хотод амьдардаг ажилчдаа энэхүү үнэгүй интернэтээр хангах зорилготой байгаагаа хэлсэн. Google компанийн төв нь Сан-Франциско хотоос урагшаа 35 милийн зайд Mountain View гэдэг газар байдаг. Google компанийн төлөөлөгч Megan Quinn нь уг төсөлд шалгарсандаа маш баяртай байгаагаа илэрхийлээд аль болох хурдан уг үйлчилгээг нэвтрүүлэхээ амласан юм. EarthLink компанийн уг төслийн удирдагч Donald Berryman бас сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж "бид урд өмнө огт боломжгүй гэж тооцогддог байсан зүйлүүдийг бодит болгоно" гэж хэлсэн. EarthLink ба Google компаниудын хамтарсан санал сүүлийн шатанд өөр 5 өрсөлдөгчийнхөөс илүү оноо авсан ба тэдгээр нь Communication Bridge Global; NextWLAN; Razortooth Communications LLP; MetroFi and SF Metro Connect болон SeaKay, Cisco Systems Inc. ба IBM Corp. компаниудын нэгдэл байв.

Сан-Фрасциско хотын үнэлгээний хороо нь EarthLink-Google саналыг эхний байранд оруулсан ба дараачийн байранд MetroFi ба SeaKay, Cisco Systems Inc. ба IBM Corp. компаниудын нэгдэл орсон гэж уг хотын технологи хариуцсан газрын дарга Chris Vein хэлсэн. Vein одоо гэрээний төсөл дээр ажиллаж байгаа ба түүнд хүний хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал ба нэмэлт үйлчилгээний төлбөр тооцогдох юм. Хамгийн сүүлд Сан-Фрасциско хотын хянагч нарын ерөнхий хороо уг гэрээг баталгаажуулах юм. Сан-Фрасциско хотын захирагч Gavin Newsom анх 2004 оны 10-р сард үнэгүй Wi-Fi интернэт нэвтрүүлэх санал гаргасан ба энэ оны сүүлээр уг үйлчилгээ ашиглалтад орох байх гэж найдаж байна. Үнэгүй Wi-Fi үйлчилгээ нь Сан-Фрасциско хотыг бизнес эрхлэгчдэд улам сонирхолтой болгож бага орлоготой хүмүүсийг интернэт ашиглахад тус болно гэж тооцоолж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж