Автомашины шилдэг технологиуд

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Автомашины шилдэг технологиуд

Технологи хөгжихийн хэрээр машинууд улам ганган, хямд болж байна. Өнгөрсөн оны байдлаар шилдэг технологи бүхий ямар машин бүтээгдсэнийг танд сонордуулахаасаа өмнө оршил хийх шаардлагатай боллоо. Учир нь зарим тохиолдолд оршил гэдэг нь шинэ мэдээлэл байж болох талтай билээ. Ингээд олон үг нуршихгүйгээр бяцхан мэдээлэл хүргэе.

Шинэ үеийн машинууд жолооч нарын аюулгүй байдлыг хангах тал дээр илүү анхаарч байна. Машин үйлдвэрлэгчид бусдаасаа ялгарахын тулд төрөл бүрийн шинэлэг төхөөрөмжүүдийг зохион бүтээх боллоо. Саяхныг хүртэл машины дохиолол болон автомат шил арчигч зэрэг нь тансаг хэрэглээнд тооцогдож байсан бол одоо больжээ. Жишээ нь, "General Motors"-ын шинэ загварын Cadiilac STS V8 машин нь замын урсгалын нягтралаас хамаараад хол, ойрын гэрлээ автоматаар сольдог, "Nissan Mo¬tors"-ын Infiniti FX -ийн 2005 оны шинэ загвар нь жолооч замын зурвасаас хэлбийсэн тохиолдолд дохио өгч, "Daimler Chrysler"-ийн машинууд Park Sense буюу машинаа гаражид тавьж байх үед ямар нэгэн зүйлийг шүргэхийг холоос мэдэрч дохио өгөх гэх мэт. Аюулгүй байдлыг хангасан хамгийн сүүлийн хувьсгал нь жолооноос гарч ирдэг дэр болон түгждэггүй тормозоор төгссөн бол одоо техник технологи шинэ түвшинд гарч, компьютерийн хөгжлийг дагаад өртөг нь буурч байна.

Жолооч нарын "айдас" бол аль ч оронд цагдаа байдаг. Тэдэнтэй "учирдаг" гол шалтгаан нь ихэвчлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчих буюу ихэвчлэн хурд хэтрүүлэх явдал байдаг. Тэгвэл үүнийг шийдэх үүднээс үйлдвэрлэгчид эгнээ мэдрэгчийг үйлдвэрлэж эхэлжээ. Харин зарим замын цагдаагийн мэргэжилтнүүд машин ингээд хэт тоноглогдоод ирэхээр жолооч нарын анхаарал сарних нэг үндэс болохоос гадна төрөл бүрийн дохиолол, гэрэл зэрэг нь харин ч анхаарлыг нь сарниулна хэмээн санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.

Дараах шинэ технологиуд улам бүр шинэчлэгдсээр байна. Тухайлбал:

Хурд хянагч шинээр бий болсон

Машин хэт хурдалмагц дохио өгч, автоматаар хурдыг сааруулагч эсвэл зай барихын тулд хурдыг нэмэх зориулалттай. Энэ нь байнга зогсох шаардлагатай болдог хотын зам дээр бус, харин хурдны зам дээр илүү тохиромжтой аж.

Эгнээ алдахыг мэдрэгч, дохиологч

Нойрмоглосон болон харанхуйд явж байгаа жолооч нарт тун тустай эд. Машин эгнээ барихгүй, шугамаас хазайсан үед жолоочид гэрэл асаж дохио өгнө. Машиныг гаражинд хийхэд туслагч. Машин өөр машинд болон хөндлөнгийн эд зүйлст хэт ойртох үед жолоочид дуу чимээ гаргаж дохио өгнө.

Бороо мэдрэгч цэвэрлэгч

Шилэн дээр шингэн зүйл асгармагц автоматаар арчиж эхэлнэ. Ширүүн бороо орвол хурдан арчина, зөөлөн бороо орвол удаан арчина гэх мэт. Цаг агаар мэдрэгч. Машины доторх температурыг хэмжиж, тодорхой түвшинд хүрмэгц автоматаар кондиционер, парыг ажиллуулна.

"Ухаантай" гэрэл

Замын хөдөлгөөний сөрөг урсгалын нягтралаас хамаараад хол, ойрын гэрлийг тохируулан асаагч гэх мэт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж